Магтаал, магтаал....


Найз хүүхэн маань энэ өдөр нэг л өөр болжээ. Инээд алдаад л нэг л хөгжилтэй, цовоо, аз жаргалтай болсон юм шиг. Урьд тэр дандаа л царай алдцан нөхрийнхээ тухай ярихаараа л муулж муулж л явдаг байлаа. Заримдаа би нээх гоё романтикламаар байдаг, гэтэл бид 2 одоо тэгнэ гэж байхгүй бололтой өөр хүнтэй танилцмаар ч юм шиг санагдаад байна гэж ярьдаг байсан.

Нэг л өөрчлөлт гарч дээ гээд чи арай өөр хүнтэй болсон юм биш биз гэтэл тэр би шинээр дурласан гэв.

Хөөх за за тэр чинь тэгээд хэн гэгч нь вэ гэтэл нөхөртөө л байхгүй гэх нь тэр.

Гайхаад юу гэнээ яаж тэр вэ гэтэл аан би нэг хүнд нөхрийнхээ тухай ярьсан юм. Тэгсэн тэр хүн намайг нөхрөө өдөрт дор хаяж 5 удаа магтаж бай, бас яриаг нь нухацтай сонсож биенд нь хүрч бай гэж зөвлөсөн юм. Тэгээд би хэлсний дагуу магтаад л.

Чамд тэгээд тэнэг санагдахгүй байна уу нөхөр чинь гайхахгүй байна уу гэтэл анхандаа надад тэнэг санагдсан зориг гаргаад хэлээд үзэхээр үнэхээр өөр юм байлээ шүү чамд л гэж хэлэхэд гэв.

Сүүлд нь би ч ер нь тэгээд үзэх үү гэж бодогдоод. Бодоод байсан чинь би нөхрөө магтахаасаа илүү муулахдаа сайн ч юм шиг. Түүний хийсэн сайн үйл бүрийг ийм байх ёстой гээд чимээгүй өнгөрдөг мөртлөө муу юм болвол л хамгийн түрүүнд хэлж ярьдаг юм байна. Чи надтай анх танилцаж байснаасаа өөр болчиж нэг л хөндий хүйтэн болчиж, би чамайг ийм хүн гэж анх ердөө бодоогүй гэх мэт үгс бол байнгых болсон байлаа.

Ингээд нөхрийнхээ сайн талуудыг юу байдаг билээ гээл автобусанд хүртэл бодоод явлаа. Тэгсэн их олон юм гарч ирж байнаа. Зөвхөн эерэг зүйлүүдийг нь бодоод хэлээд явсан чинь дүрдээ итгэсэн үү яасан тэр надад эргээд таалагдаж эхэллээ.

Нэг орой түүнийг буйдан дээр суугаад сэтгүүл эргүүлж байхад нь очоод гарыг нь зөөлөн илээд би чамд хайртай гэж хэлээд нүүр лүү хараад дотроо одоо намайг шоолох бол уу, галзуураагүй биз гэх бол уу гэж бодсон чинь тэр сэтгүүлээ тавиад 2 гараараа хацрыг минь илээд удаан гэгч нь өөдөөс харлаа. Яг л намайг анх олж харж байгаа юм шиг л.

Энэ өдрөөс эхлээд хайр маань эргээд цэцэглэж эхэллээ.

Эмээ маань ээжид ингэж хэлдэг байсан санаанд оров. Эр хүнд өөрийг нь энэ гэрт хамгийн том нь гэж мэдрүүлж хүндэлж бай тэгвэл чи түүнээс хүссэнээ авах болно гэж.

Эрчүүд ер нь эмэгтэй хүний анхаарлыг татахын тулд бүх аргаа хэрэглэдэг. Тэдэнд зүгээр л анхаарал хэрэгтэй.

Гэхдээ орчин цаг бол эмээгийн үе биш, би сонголт хийе гэвэл хэнээс айхгүй, ичих хэрэггүй. Гэсэн ч би нөхөртэйгээ л хамт амьдармаар байна, би түүнтэйгээ үргэлж дурлалт хосууд шиг л баймаар байна.

 

Сэтгэгдэлүүд:

1. mon_rose | 2008-08-26 03:34:41
энэ надад тохиолдсон явдал биш шүү, өөр хүний тухай
2. Wolf | 2008-08-26 05:11:48
Худлааа яриад л
3. mon_rose | 2008-08-26 05:14:52
яахав дээ болдгүймүү чоно гуай
4. apabst | 2008-08-26 05:20:03
хүүе эрчүүд чинь хүүхэд шиг ш дээ. Магадгүй ээ.
Гэхдээ бодох зүйл байна шүү
5. Wolf | 2008-08-26 05:20:46
Чи өөртөө тохиолдсон зүйлээ бичсэн юм биш үү
6. mon_rose | 2008-08-26 05:23:00
би ч гэсэн магтаа л байгаа ш дээ,
тэгээ д болоо л байгаа.
Чамайг магтаад өгөх үү Чоноо
7. Wolf | 2008-08-26 05:24:57
Яг зөв бичсэн бнооо.Би одоогоор магтуулчих юм хийгээгүй бна дараа магтаарай
8. mon_rose | 2008-08-26 05:27:25
minii muu blogoor orj ireed unshaad baigaad chini bayarlaa l baigaa sh dee, chi sain unshigch gechuul......yadiin bol.
9. Болжмор | 2008-08-26 06:18:53
ер нь бол дан хүүхнүүд ч биш эрчүүд ч бас ийм баймаар л байна ш дээ...магтаал уу...цагаа олсон магтаал шиг хэрэгтэй юм хаа байнаа...хэхэ
10. mami | 2008-08-26 06:35:10
wolf ooo...chi ih ayataihan zolig shuu.. hahhaha
11. Diams | 2008-08-26 22:24:17
sain uu hehe? neeh goy yum bichsenee ene nadaa tohioldooguiin gechijee uramgui bnshdee tegel urgeljluulchihgui yag unendee hun magtah bs l zorig avyas shaarddiimshg bgaan te! bi magtuulah mangar durtain bj uram uguhduu bs boloogui hunshuudee!
12. alchemist | 2008-08-27 02:05:53
nohor ergeed taalagdaj ehelsen gj urd ni taalagdahaa baichihsan bsn um uu, gerelsenii daraa heden jil bolood yr ni huuchniih shigee biy biyiigee harahaa baidag gj unen uu, gariig ni ch barihaa baidag gj, aimar umaa, minii gariig barihgui odor bur namaig unsej hairtai gj shivegnej bdg hun bhgui bol bi l lav tesehgui e
13. найз | 2008-09-02 14:37:20
энэ ч үнэн байх даа. эмэгтэйчүүд ч магтуулах ч дуртай юм чинь.эрчүүд ялгаагүй байх л даа.. хүн юм чинь адилхан л байж таараа.
14. mon_rose | 2008-09-03 00:08:03
Diamsaa ter chini chinii nastai holbootoi yum, ugaasaa nas ni yavaad ireheer hunii am sunaad hussenee helj chaddag boldog yum shig baigaan.

alchemist- tiim amidral har myanga shuu dee, gehdee hun buriih adil bish shuu.
naiz, harin tiim
15. Монгол Зон | 2008-09-03 03:02:15
tanai emee uhaantai ajguu. manai gert bi hamgiin tom ni sh dee. 250LB. ha ha, ehner 130, ohin 108, 75, 42 .... geeed l tsaashilna.
16. mon_rose | 2008-09-03 04:16:57
HA HA HA CHATSARGNII BUT CHI SHUU!
17. altargana | 2008-09-03 11:54:22
нээрээ санаа авууштай юм байна. Юм гэдэг үргэлж шинэчлэгдэж байхгүй бол мөхдөг байхдаа
18. altargana | 2008-09-03 11:54:39
нээрээ санаа авууштай юм байна. Юм гэдэг үргэлж шинэчлэгдэж байхгүй бол мөхдөг байхдаа
19. bataa123 | 2008-09-03 12:03:07
байнга муулаад өө болгоныг нь хэлээд байвал эр хүний хийморь үхдэг гэж хөгшчүүл ярьдаг шүү дээ тэрэнтэй л ижил юм
20. SSunday | 2008-09-12 08:52:28
Сайхан зөвлөгөө байна аа. Би ч боломж л гарвал нөхрөө магтаж өгнө л дөө. Зарим үед жаахан муулаад байдгаа болихоос, хэхэхэ.
21. ashita | 2008-11-24 19:01:05
goy heregtei zovolgoo baina.
22. Дооч | 2008-11-25 11:54:15
Мэдмээр юм байна даа.
23. ВАФЛЬ | 2008-11-25 12:09:48
ПЭЭ, ТОЛГОЙ РУУ ДОН ГЭЭД Л ОРЛОО. ГАРГАХГҮЙ ЭЭ... ХАДГАЛААД
24. tsasan (зочин) | 2009-01-03 21:46:06
Chinii blog nadad ih taaalagddagaa goyo blog .Bugdeeree hund heregtei heregluushtei yum bichsen baidag good luck
25. chimgeeitgel | 2009-09-30 13:18:50
saihan bichjee. ta 2t az jargal husye.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.