Хайр дурлалын гормоны коктель.

Нэгэн эр хоолонд дургүй болж шөнө бараг унтахгүй байгаадаа зовиурлав. Түүний зүрх нь хурдтай цохилж толгой нь заримдаа гэнэт эргэнэ.

Түүний туссан гайтай өвчнийг үүсгэгч нь Щарлотте хэмээх сайхан бүсгүй бөгөөд өвчний онош нь дурлал бөлгөө.

Өнөөдрийг хүртэл хүн төрөлхтөн дурлалыг хайртай хольж сольж олон зохиол, кино жүжиг хийжээ.

Хайр дурлал хоёр нь нэгэн том гэр бүлд хамаарах боловч хоорондоо холын хамаатнууд юм.

Нью-Юоркийн судлаач Хелен Фишер нийтдээ 40 азтай, азгүй дурласан эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархийг судалжээ. Түүний зорилго нь дурласан хүний тархинд чухам ямар үйл явц явагддагийг, тодорхой хэлвэл тархины чухал аль хэсэг дурлалд оролцдогийг, ямар неврохиймийн борисууд түүнийг дэмждэг болохыг олж мэдэх байв.

Хелен Фишер дурласан оюутнуудыг тус бүр компютертомографийн хоолойд оруулж нүдэнд нь дурласан хүнийх нь зургийг  харуулжээ. Эцэст нь хүн тус бүрийн тархины зургийг авч жилийн турш судалжээ.

Тархины эсүүд идэвхтэй үедээ цусыг ихээр авдаг ба үүргээ гүйцэтгэхийн тулд хүчилтөрөгч их хэрэглэдэг байна. Цусны гүйлт ихтэй идэвхтэй хэсгүүд тархины зурган дээр гэрэлтэй харагдах ба идэвхгүй хэсэг нь харанхуй байх ёстой гэнэ.

Энэ маягаар дурласан хүний тархины аль хэсэг идэвхтэй байгааг үзэхэд эрэгтэй эмэгтэй ялгаагүй тархины 2 хэсэг идэвхтэй байсан нь:

-Тархины төвд байрлах С хэлбэртэй Caudate Nucleus  нь  дурлалын гормон     Допаминыг агуулна.

-Тархины хамгийн хөгшин хэсэг

Үүнээс үзэхэд дурлал тархины хамгийн хөгшин хэсэгт үүсдэг ажээ.

Тархины зургийг цааш нарийвчилж үзвээс хүйсийн ялгаа ажиглагдсан байна.

Дурласан эмэгтэйн тархинд анхаарал тавих чадвар, мэдрэмж, сэтгэгдлийг цааш нь боловсруулах, дурсамжийн хэсэг идэвхжисэн байхад харин дурласан эрэгтэй хүмүүст сексийн өдөөгдөл, харах хүслийг  хариуцсан хэсгүүд идэвхжисэн байжээ.

Үүнээс үзэхэд эмэгтэй хүмүүс сонсож, дурсаж дурладаг

 эрэгтэй хүмүүс харж хүсэж дурладаг нь батлагджээ.

Эрчүүд угаасаа л эмэгтэй хүний гадаад үзэмжийг хамгийн түрүүнд хардаг шүү дээ.

Дурлалын хөлчүүрхэл дууссаны дараа тархины хаана яаж хайр үүсэх вэ?

Энэ асуултын дагуу Германы Макс-Планк-Инстетутын эрдэмтэд өмнөхийн адил туршилтаар судалгаа явуулжээ.Өмнөхөөс ялгарах нь туршилтанд орогчид шинээр дурласан биш өөрийн партнертайгаа 2-3 жил хамт амьдарсан хүмүүс байжээ.

Энэ тохиолдолд тархины Cingulare Cortex ба Insulare Cortex хэмээх хэсгүүд идэвхжисэн бөгөөд эдгээр хэсгүүд нь тархины харицангуй судлагдаагүй хэсгүүд юм.

Үүнээс үзэхэд дурлал, хайр 2 тархинд нэг газар явагддаггүйгээс гадна мэдрэмжийн байдал нь өөр өөр болохыг неврохимийн ялгаанаас харж болно. Тэдгээр 2 процесст оролцох бодисын найрлага нь 2 өөр коктельны найрлага шиг ялгаатай ажээ.

Одоо эргээд нөгөө дурласан залуугийнхаа тухай ярье.

Щарлотте түүний амьдралд орж ирсэн тэр мөчөөс эхлэн түүний байгалиас холигдсон дурлалын коктельд : Допамин гэгч дурлалын гормон байхаас гадна Норепинефрин байна.

Норепинефрин нь дурлагчдад далавч хайрлана. Дурласан залуу сэтгэл зовиурласнаас болоод шөнөжин нойргүй хоносон ч биедээ их хүчийг мэдэрч үл ядарна.

Дурлалын гормон Допамин нь түүний пульсыг хурдан цохилуулж аз жаргалтай мэдрэмж төрүүлнэ. Түүний судас нь нарийсч , цусны даралт нь ихэсч, зүрх нь хүчтэй цохилж, амьсгал нь түргэснэ.

Тэрээр дурласан бүсгүйнхээ төлөө хөл алдан гүйж бараг өлсөхөө байжээ.

Дурлалын гормон Допамин түүний хамаг анхаарлыг зөвхөн Щарлотте дээр төвлөрүүлснээс болж заримдаа тэр ганц аяга цай чанаж уухаас ч залхуу нь хүрнэ.

Тэр залуу яг л дурлалын мананд төөрч бүдэрнэ.

Щарлотте түүнд ойртон ирвэл дурлалын гормон Допамин нь сексийн гормон Тестостероныг үүсэхийг өдөөж өгнө.

Дурлалын шинж тэмдэг нь яг л мансууруулах бодьсонд орсон хүмүүс донтохтой адил бие биентэйгээ цуг байж романтик харицааныхаа төлөө улайрдаг нь допаминтай холбоотой юм.

Допамины хэмжээ ихэсвэл аз жаргалын гормон хэмээн серотонины хэмжээ багасна. Цусан дахь серотонин нь хүний ааш занг сайжруулах ба бас өөр үүргүүдтэй. Хоол хүнснээс банан, шоколад гэх мэтэд агуулагддаг.

Ердийн үед цусан дахь серотонин багассанаас хүн айдсын байдалтай болдог.

Ийнхүү дурласан залуу дурлалын аз жаргалаас гадна үргэлж түүнийгээ алдах вий гэсэн айдсаар шанална. 

Ингэж дурлал хүнийг нэг  зэрэг хамгийн аз жаргалтай бас зовлонтой болгож чаддаг онцгой тохиолдол юм.

Хүнд энергийг өгөөд буцаагаад тэр энергээ авна.

Серотонины хэмжээ буурснаас болж дурласан хүмүүс зогсоож чадахгүйгээр үргэлж дурласан хүнээ боддог.

Ингээд бодохоор дурлал хүнийг нэг зэрэг хамгийн аз жаргалтай, бас зовлонтой болгож чаддаг онцгой тохиолдол юм.

Гэхдээ энэ байдал зөвхөн цөөхөн долоо хоног хамгийн ихдээ 30 долоо хоног үргэлжилнэ. Харин дараа нь буцаад эрүүлжиж эхэлнэ. Энэ үедээ хосууд ихэвчлэн бие биедээ хайргүй болчилоо гэж боддог. Тэдний секс нь сэтгэл хөдлөм байхаа больж дурлалын мананд нь гэгээ орж партнерийнх алдаа дутагдлууд харагдаж эхэлнэ. Дурласан хүн болгон ингэж нэг сэргэдэг шүү дээ.

Энэ хайрын төгсгөл мэт харагдаж байгаа боловч энэ нь зөвхөн дурлалын гормон Допамины төгсгөл юм. Үнэн хэрэгтээ одоо л яг бие биенээсээ салж чадахгүй байх дотнасол үүснэ.

Хэрвээ хосууд энэ үедээ  цаашид хамт байх тэвчээр сонирхолтой бол тэдний биед химийн урвалаар шинэ гормоны программ эхэлнэ.Үүнд:

-Oxytocin гэгч гормон нь  хаана үйл салж хагацашгүй хайр байна тэнд үйлчилж байдаг. Жишээ нь дөнгөж төрсөн эх нялх үрээ анх удаа гар дээрээ авч үзэх тэр мөчид, эрэгтэй эмэгтэй хүмүүс сексийн дур ханасны дараа зэрэгцэн хэвтэх үед гэх мэт.

-Харин неврогормон васопрессин нь эр эмийн хоорондын зөвхөн бие биедээ үнэнч байхыг хариуцна. Үүнийг тэр ч байтугай амьтад дээр явуулсан туршилтаар баталжээ.

Жишээ нь эр чоно зөвхөн нэг л эм чонотойгоо цуг байгалиас заяасан хуультай мэт үхэн үхтлээ хамт амьдардаг билээ.Туршилтанд оруулсан эр чононуудад васопрессин тариад ажиглахад тэр нэг эм чонотойгоо үргэлж хамт байж түүнийгээ өөрийн эзэмшил мэт хайрлаж хамгаалж байв.

Дараагийн туршилтанд эр чононы тархин дахь васопрессины хэмжээг унагахад тэр өөр эм чононууд руу очиж эхэлжээ.

-Дараагийн бодис эндорфин нь сэтгэл ханамжтай байдал үүсгэж, айдсыг багасгаж, хөгжилтэй болгоно.

Бие биедээ хайртай хосууд өдөр тутмын эндорфины хэрэглээнд мансуурч дөнгөж сая холдов  уу үгүй юу л бие биенээ санаж эхэлдэг.

 Гэвч энэхүү харьцаанд салахгүй гэсэн баталгаа байхгүй,

Хүмүүс бид нар 2 эсрэг зүйлийн төлөө төржээ.

 Нэг нь бидийг холбох хайр, нөгөө нь ахин шинээр дурлах.

Судлаачид нийтдээ 58 орны гэр бүл салалтын хамгийн шинэ баримтуудыг судлаад түнээс үзвэл гэр бүл салалтын оргил нь сууснаас хойш 4 жил болохыг баталжээ.

Түүнээс гадна хайр нээгдээгүй маш олон зүйлийг агуулдаг болох нь тодорхой.

Жишээ нь  Ф. Хелений явуулсан асуулт  судалгаагаар 20 жил хамт амьдарсан эхнэр нөхрүүд суугаад 5 жил болж байгаа хүмүүсээс илүү их романтик харьцаагаар бие биедээ татагддаг болохыг олж мэджээ.

Ингээд бодохоор хайр цаанаа хичнээн их нууцлаг зүйл агуулж байгааг хүмүүс бид зөвхөн тархинаас авсан зургаар таньж мэдэхийн аргагүй  байж болох шүү дээ.

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-08-20 08:27:07
Тийм байхаа даанч учир нь олдоггүй юм байсын...хэхэ
2. Ууудам | 2008-08-20 09:26:32
Фээ над шиг хараа муутай хүнийг ухаан алдуулахаар блог байна. Уг нь бичлэг нь гоё юм.
3. altargana | 2008-08-20 14:46:19
Сайн уу, яасан удаан хаашаа алга болчихов оо
4. mon_rose | 2008-08-21 00:25:21
Өчигдөр унтахын өмнө нойрмогоороо нэг юм биччээд орондоо ороод маргааш нь харсан чинь юу вэ, эрээн мяраан хүн аймаар юм хийчижээ уучлаарай нөхөд өө.
5. zochin (зочин) | 2008-08-21 00:32:55
ter xardag mardag unen baixaa bi aimar buduun xooloitoi baigaaz
6. mon_rose | 2008-08-21 00:35:14
зочин,тийм байна чи их бүдүүн хоолойтой юм хэ хэ
7. sam | 2008-08-21 00:48:46
хэхэ, монроз би ямар хоолойтой байна хэхэхэ, чанга хоолойтой байгаа биз кекекеке,
8. mon_rose (зочин) | 2008-08-21 00:59:09
sam chinii hooloi sexy bainaa
9. Wolf | 2008-08-21 01:16:38
Их сонирхолтой
10. bumbuulei_999 | 2008-08-21 01:25:12
Tun dajgui medeelel bna bux yum. dopaminees boldog yum biz dee? Ene olon ner tomiyog daxij orj irj unshij togtooj avax xeregtei yum bna. Say jaaxan zalxuu xureed xalit xarchixlaa.
11. mon_rose | 2008-08-21 01:29:53
wolf
bumbuulei unshisand bayarlalaa, nadad sonirholtoi sanagdaad humuust bas sonin baih bol uu geed orchuulj bichsen yum.
12. bumbuulei_999 | 2008-08-21 01:34:12
Woow! bolj bna shuu xuu! Unexeer sonirxoltoi yum Mongol Sarnai! Uuruu orchuulsan bol buur ch sain! ex survalj ni yu ve? xuuxee? Ene dood taliin zurgan dund chinii zurag bna uu?ugui yu?
13. mon_rose | 2008-08-21 01:39:54
bumbuulei,
germanii PM. Die moderne Welt des Wissens setguuliin nileed deer uyiin dugaar, 4 jiliin omno orchuulj baisnaa olood blogtoo tavisan yum, harin ter zuragtai asuultiig oisongui yu gene ee
14. bumbuulei_999 | 2008-08-21 02:37:13
aan. Bi ch gesen xarij bgaad neg yum orchuulnaa. Ene dood tald slide-show-r zuragnuud garch bnaa daa tee? Eden dund chinii zurag bna uu? gej bgaa yum. Mongol oxinii zurag xaragdaad ch baix shig... hehehe
15. mon_rose (зочин) | 2008-08-21 02:54:38
aan he he ter neg tamhi zuutsan ni bi sh dee
16. amanjinka | 2008-08-21 06:14:52
зо зо ийм байсан юмуу? хэ хэ ойлоглоо
17. mami | 2008-08-21 06:23:28
аан тэгдэг бий вийй...
18. amor | 2008-08-21 07:49:29
sonirholtoi ymaa..
er emiin yalgaag bol batlachihsan bna sh de..
19. angelic_universe | 2008-08-21 11:21:56
Хүүе сайн уу? Хаагуур яваад байнаа.
20. freestyle529 | 2008-08-21 11:38:03
Ямар сонин ийн. таалагдав. тэхдээ унишхад бэрхшээлтэймаа. ядахад шар өнгөтэй.
21. from_napxan | 2008-08-21 11:39:50
хэ хэ л дурлалгүй амьдрал шиг хоосон гэж нэг найрагч шүлгэн дундаа бичцэн байдын Аюурзана билүүдээ. Дурлалгүй амьдрал шиг нэг ч шүлэггүй энэ дэвтэр Дуустал ч мөн өдий байнаа гэж...
22. jirgee (зочин) | 2008-08-21 20:35:25
Mani tegeed xarj xusej durlaad bna, er yum boluu xixixi...
23. Diams | 2008-08-26 22:30:43
nuguu sanaag jinhnees n oruulchijee te chi! Hairlah bs l gunzgii shuudee ! getel durlal bol neeh ogtsomduuldag gar bgaan te hu? tiimees genedehgui uhaantai l yalgah heregtei zaza mon_rose sn medjaaga busdd n shu hehe
24. Монгол Зон | 2008-09-04 22:38:05
20 jil bolohoor 5 jileesee iluu tatagdana, romantik gene uu? za sain sanii baiz, ter ued bi yaaj bailaa?
25. mon_rose | 2008-09-05 18:28:03
chi chini odoo ovoo yum uu haashaa yum, suugaad 30 jil boljoogoom uu butaa
26. nanozaya | 2008-11-27 20:14:01
хэ хэ ingeeed l teneg ym shig bolchdiin bn shd gehdee iim hetsuu ydargaatai ym ym shig hernee ene hair gdg chn ystoi goy shd
urgelj sanaj boddogt l gol uchir utga bg bhkuyu da humuusee

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.