Германы Лайпциг хотод төрсөн ах дүү 2 хоорондоо хамт амьдарч 4 хүүхэд гаргажээ.
Энэ улсын хуулиар бол цусан төрлийн ойрын хамаатнууд хоорондоо сексийн холбоотой байхыг хориглосон бөгөөд үүний дагуу ах Патрик нь шоронд 2 жил суугаад саяхан ахин шүүгдэж цаашид суух ял авчээ.
Патрик нь 1976 онд 5 хүүхэдтэй айлын дээрээсээ 2 дахь нь харин түүний дүү болон дурлалт бүсгүй Зузан нь түүнээс 8 дүү хамгийн бага нь гэнэ. Аав нь архичин, харгис хүн байсан тул Патрикийг 3 настайгаас нь асрамжийн газар өгчээ.
2000 онд 23 настай Патрик төрсөн эхээ хайсаар олоод уулзахад нь эцэг нь болон бусад 3 ах дүү нар нь аль хэдийн нас барсан ээж нь охин Зузантайгаа хамт амьдарч байжээ. Удалгүй тэр жилээ ээж нь нас барж энэ гэр бүлээс 2 уулхнаа үлдсэн тэд бие биендээ учиргүй татагдах болж сүүлдээ бүр бэлгийн харьцаанд оржээ.

Биологийн талаас авч үзвэл ойрын төрлийн хамаатнуудын дунд байгалиас заяасан дархлааны системийг хамгаалах урвал байдаг,энэ нь ойрын хамаатнууд ижил төрлийн дархлаатай байдаг ,цус ойртохоор дархлаа муутай хүүхэд төрдөг учраас байгалиасаа хүн болон амьтан үүний эсрэг урвалтай байдаг.
Судалгаагаар цусан төрлийн хамаатай ч бай үгүй ч бай мөн нэг гэрт өссөн ах дүү нарт сүүлд сексийн холбоо тогтоох сонирхолгүй гэж үздэг.
Гэтэл хоорондоо хол өссөн ээж хүү, эгч дүү, эцэг охин гэсэн холбоотой хүмүүс насанд хүрсэн хойноо гэнэт уулзахаараа сексийн холбоонд өөрийн мэдэлгүй татагддаг гэсэн судалгаа гарчээ. Иймэрхүү тохиолдлуудын тухай олон зохиол болон кинон дээр гардаг нь бас л оргүй зүйл биш юм. Энэ үзэгдлийг genetic sexual attraction гэж нэрлэдэг гэнэ. Жишээ нь Барбара Гонёо гэгч нэгэн эмэгтэй залуудаа хүү төрүүлээд хүнд өргүүлээд 26 жилийн дараа хүүгээ хараад хүүдээ дурлаж хүсэж эхэлсэн гэх мэт түүхүүд зөндөө байдаг юм байна.
Энэ бичлэгийн гол баатар Патрик Зузан хоёрт ч мөн адил энэ үзэгдэл тохиолджээ. Гаргасан 4 хүүхдийнх нь нэг нь эрүүл цовоо, 3 нь бага зэрэг оюуны хомсдолтой гэнэ.
Хамгийн гол нь Германд энэ хуулиар хориотой бол Францад хориглоогүй гэнэ.
Монголд ямар байдаг юм болоо.

Сэтгэгдэлүүд:
тэгээд тэр сумынхантай яриад суухаар бүгд хоорондоо хамаатан болчихно.
Бас хэлэхэд манай бага охин хамгийн хайртай хүнтэйгээ гэрлэдэг гээд, ааваа би том болоод таньтай сууна гэдэг байснаа одоо болиод, аав ээжтэй суусан юм чинь, тэгвэл би ахтайгаа "мээри" болно гэнэ. Тэгэхээр нь ах нь битгий тэнэг юм яриад бай чам шиг царай муутай юмтай юу гэж суудгийн гээд уурлуулаад цаашлуулаад бйх юм.
Миний нэг танил гэр бүл байх. Тэднийх 1 хүүтэй, гэтэл тэр нь ухаан нь зүгээр ч биений асуудалтай, их өрөвдмөөр байх. Тэр 2 үзүүлсэн чинь нэг эцгийн хүүхдүүд байсан гэнэ. Иймд нэр төрөө бодоод салахгүй, дахин хүүхэдтэй болохгүй гэж шийдсэн гэнэ. Тэр 2 монголдоо гайгүй ажилтай хүмүүс тул ,энэ тухай мэддэг ч байж магадгүй. Гэхдээ л хэцүү ш дээ, Ернь энд тэнд хүүхэдтэй хүмүүс, үр хүүхдээ ийм аймаар зовлонд унагахгүй нь тулд хэлж танилцуулсан дээр тиймээ, та нар юу гэж бодож байнаа?
Xarin Altargana blogt zurag chini tavigdaj mun uu aan.
Даанч би энд болиочээ гээд байх нь утгагүй юм даа.
төрсөн тэлснээ мэддэг хирнээ тийм юм хийдэг энэ хүнүүс үү.....
hair durlal neeree l aguumaa
нээрээ чи совинтой юмаа би яг өчдөр чамайг бодож байсан ш дээ...
За тээд сайхан амраад завтай үед чинь бөөн бөөн сонинтой уулзалдая...
бичлэг хараал суугаад байхын...
Сэтгэгдэл үлдээх: