Энэ өдрийн философ.

 

...Хайр, хайр.....

 хайрыг бид дандаа л аймаар их романтикаар төсөөлдөг.

Аргагүй ч юм уу даа, хайрын тухай бүх дуу шүлэг, кино хүний сэтгэлийг хөдөлгөхийн тулд романтик байдаг юм чинь.

Гэтэл бодит амьдрал ихэнхдээ өөр. Хайр гэж залуу хүмүүсийн төсөөлдөг тэрхүү романтик үнэндээ дурлал, дурлалын гормонд мансуурч, мананд нь төөрч явах хэсэгхэн хугацаанд л болоод өнгөрдөг. Заримдаа нэг жил, ихэнхдээ хэдхэн сар. Энэ мөчөөс эхлээд дурлалт хосууд бие биенийхээ алдаа дутагдлыг олж харж эхэлдэг, ингээд зарим нь салдаг, зарим нь тэгсэн ч хамтдаа үлддэг. Хамтаа үлдсэн хосууд дурлаж байсан шигээ мэдрэмжийг амсаж чадахгүй ч замын хоёр зах шиг зэрэгцэн амьдарч эхэлнэ.

Хайр юун дээр тогтдог вэ, хайр зөвхөн хамтрагчийнхаа хүссэнийг өгч чадаж байгаа үед л оршин тогтнож чадна. Үүгээрээ хайр дурлалаас ялгаатай.

Өөрөөр хэлвэл хайр гэгч амиа хичээхийн нэгэн төрөл. Бид хүнийг өөрийнх нь хүслийн төлөө биш өөрийнхөө хүссэнийг түүнээс авч чадсаны төлөө хайрладаг. Хэрэв тэр бидний хүссэн жишээ нь анхаарал халамж, секс, энхрийлэл, ойлголт, .... энэ бүхнийг өгч чадахгүй бол хайр үзэн ядалт, үл тоомсорлох байдал болж хувирдаг.

Бидний бараг хэн нь ч болзолгүй хайрт тэсвэртэй бус.

  Хайр гэдэг бол түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.

   түүнийхээ сайн сайхны төлөө байхыг хэлнэ.

   хайр гэдэг жаргах зовох аль ч үед хамт байхыг хэлнэ.
                 Хайргүй шударга ёс хатуурхал болно

                 Хайргүй амьдрал өвчин болно.

Хайргүй амьдрал навчгүй модтой адил.

Эрхэм найз нартаа гэгээн Валентиний өдрөө насандаа марташгүй сайхан дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хүсье!

Сэтгэгдэлүүд:

1. Болжмор | 2008-02-11 23:02:31
Хайр гэдэг бол түүнийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөхийг хэлнэ.
тиймээ хайр нөхөгдөж байдаг. эцэг эхийн хайраас амраг сэтгэлийн хайр,тэгээд үрээ гэсэн хайр,эцэст нь гэр бүлээ гэсэн хайр.
хүн өөрөө л хайрыг бүрдүүлж тэрэндээ сэтгэлийн жаргал эдэлж байв хайр оршин тогтноосоор л байна.
баярлалаа чи ч бас хайртай ханьтайгаа нэгэн үдшийг мартагдашгүй сайхан өнгөрүүлээрэй найз минь
2. Болжмор | 2008-02-11 23:32:27
эдэлж байвал шүү хө.
хаха нөгөөх чинь лаг байгаа юм шиг баярлалаа гэчихжээ
3. mon_rose | 2008-02-11 23:44:08
tiim, edlehgui bol tegeed hair duusaa,
hair hairtai huneesee vch, tuund ogch baij orshin togtnono, gehdee ene ed zuliig heleegui shuu.
za yaahav dee lag baih zaaval alba uu, lag boloh odor irne geed l bayarlalaa gechihgui yu h ehe.
4. mami | 2008-02-12 02:33:29
тасархай өнгөрөөгөөрэй хэхэ..

сийнглүүдийн баяр гэж байдын болуу?
5. mon_rose | 2008-02-12 02:40:40
bayarlalaa,
singluudiin bayariig hezee durtai uedee l temdeglechihgui yu he he.
6. clickm (зочин) | 2008-02-12 08:47:10
hun eroso 3 zuil zahiragdah yuma....
7. vitaminjuulalt | 2008-02-12 11:46:47
Чамд ч бас Валя өвөөгийн өдрийн мэнд хө
8. bito | 2008-02-12 11:47:35
sanal 1 bainaa... goy bichjee... vzen ydalt bolgochixgvi l bol...
9. s_sam | 2008-02-12 12:21:31
аая, үнэн бичсэн байна шүү, тэр чинь хэзээ билээ маргааш билүү хэхэ
чи бас сайхан өнгөрөөгөөрэй
10. amg@@ | 2008-02-12 12:34:53
Зо зо үхэхээс бусдыг үзсэн толгой юм биздээ
11. САЙХАН САНАА | 2008-02-12 12:38:52
хөөх хайр сэтгэлд бас нэр томьёо тодорхойлолт байна ааа... гайхалтай... нээрээ хайр гэж юуийийийим бэ...
12. ТАРЧЛААН | 2008-02-12 14:09:54
ХАЙР ГЭЖ ХАЙРТАЙ ХҮН НЬ ХАЖУУД НЬ БАЙХГҮЙ Ч АМЬДАРЧ БОЛООД БАЙГАА ЗҮЙЛИЙГ
ДУРЛАЛА ГЭЖ ДУРЛАСАН ХҮН НЬ ХАЖУУД НЬ БАЙХГҮЙ Л БОЛ ГАЛЗУУРАХ ГЭЭД БАЙГААН ХЭЛДЭГ ЮМ ШИГЭЭ.
ДЭЭРХ БИЧВЭРТ ДУРЛАЛ НЭЛЭЭД ХӨНДӨГДСӨН МЭТ САНАГДЛАА.
13. lhaku | 2008-02-12 14:29:49
сэтгэл хөдөлж байна
зөвлөгөө авмаар санагдаж байна шүү
14. Diams | 2008-02-12 17:43:49
gormon oo gej bas goy shuu te bayarllaa
15. mon_rose | 2008-02-12 20:53:35
clickm yamar 3 zuil?
amgaa -uhehees busdiig uzeed bhda yahav de he he, 20 hadmiin nuur uzsen hun geed oilgochvoo hoo he he,
Tarchlaan-tai sanal neg bna,
lhaku minii zovlogoo ogoh ch dee he he.
16. boogii (зочин) | 2008-02-12 23:10:26
hair ; hair gedeg bol tuuniigee baigaagaar ni huleen zovshoorhiig helne .ene oguulber mash unen heljee
17. Anuira | 2008-02-13 19:01:47
Миний хонгор ямар гоё блогтой болоо вэ..өнгө мөнгө нээрээ тасарчихжээ...хайр хайр...гүй нээрээ л үнэн юм даа тээ...би хувьдаа хэн нэгнийг ганцаараа хайрлаж чаддаггүй...заавал хариутай байж түүнд бүхнээ зориулна, хайрлаж чадна гэсэн аминчхан бодол тээх нээрээ л... амиа бодсон хайр..

өө нээрээ энэ зураг дээрх шиг нэг ингэхиймсаан
18. Баяраа | 2008-02-13 19:46:01
нээрээ их гоё блог байна асуух юм байх юм чамаас яаж асуухуу?
19. mon_rose | 2008-02-13 21:18:41
Anuira neeree dalain ereg deer buleen salhi uleegee l 2 uulhnaa goe l bdag bh tiimee uzeh yumsan.

Bayraa yu asuuh gesiin minii banjig ID mon_rose sh dee.
20. 5250 | 2008-02-14 10:44:15
амжилт
21. naizb - найз блог | 2008-02-14 10:48:03
Гоё бичсэн байнаа, баярын мэнд хүргэе
22. lhaku | 2008-02-14 14:02:39
happy valentin's day to you
23. mon_rose | 2008-02-14 15:31:57
5250, naiz, lhaku bayarlalaa.
24. bamulia | 2008-02-18 18:38:30
Бид хүнийг өөрийнх нь хүслийн төлөө биш өөрийнхөө хүссэнийг түүнээс авч чадсаныхаа төлөө хайрладаг. энэ өгүүлбэр их үнэн юмаа.
25. Jojo | 2008-02-18 19:45:50
vneheer gou boljee thanks setgel hudulchluu
26. borjook | 2008-03-08 02:15:51
nice bichleg

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.