Эрчүүд резинтэй адил

 Резин бол эрэгтэй хүний зан байдлыг илэрхийлэх хамгийн сонгодог жишээ юм. Эрчүүд нэг бүсгүйтэй дотносохоороо анхандаа наалдаж байгаад гэнэт зайгаа бариад тэгснээ эргээд наалдаад ирнэ, ахиад зайгаа барина.... Ихэнх бүсгүйчүүд энийг нь ойлгохгүй бүүр гайхширч орхино. Эрчүүд болохоор байгалиас заяасан ийм эрмэлзэлтэй хүмүүс. Тэдэнд буруу байхгүй, тэд энэ байдлаа өөрсдөө хянаж чададгүй.

Хүүхнүүд үүнийг нь ихэнхдээ буруугаар ойлгодог, учир нь тэд эрчүүдээс өөр шалтгаанаар жишээ нь гомдох, туних, сэтгэл дундуур байх зэрэг зүйлээс зайгаа барьдаг учраас өөрсдийнхөөрөө ойлгоно. Мэдээж эрхтэй хүн ч гэсэн ийм шалтгаар зайгаа барьж болно, гэхдээ тэд ямар ч шалтгаангүйгээр ч бас холдоно. Яг л резинийг сунгаж сунгаж байгаад тавихаар буцаад харваад эрчтэй гэгч нь хүрээд ирдэг шиг эрчүүд бас зайгаа авч байгаа л эргээд ирдэг. Хэр хол зайгаа барих тусам төдий эрчтэй харваж ирнэ.

Эрчүүд яагаад хайртай хүнээсээ зайгаа барьдаг вэ гэхээр тэд тусгаар тогтнол, автоном байх хүслээ хангахын тулд ингэдэг.. Тэгээд хэсэг хугацааны дараа энэ хүсэл нь биелээд ханаад ирэхээр эргээд эмэгтэй таны хайр энхрийллийг хүсээд ойртоод ирнэ. Тэгээд удахгүй уйдаад ахиад холддог.

Хэрэв эмэгтэй та энийг ойлгохгүй би юу буруу хийчив, яагаад надаас зугтаад байна, яг л ингэснээс л болоод уурлачих шиг боллоо гээд аргадаад араас нь гүйгээд байвал тэр таниас улам холдох болно. Түүнд холдох завшаан өгөхгүй үргэлж наалдаад байвал магадгүй тэр таны амьдралаас бүрмөсөн яваад өгч ч болох юм.

Учир нь эрэгтэй хүнд холдох боломж өгөхгүй бол эргээд ойр дотно байхыг бас хүсэхээ байдаг. Эмэгтэй хүн үүнийг ойлгосон байхад илүүдэхгүй.

Эрэгтэй хүн зайгаа барихаар хайртай бүсгүй нь түүний хайранд эргэлзэж эхэлдэг. Хэрэв эрэгтэй нь зайгаа авч чадахгүй бол тэр өөрийнхөө хайранд эргэлзэж эхэлдэг.

Ингэхээр байна ш дээ хүүхнүүдээ эрчүүд түр зайгаа авбал зүгээр л зөнд нь тайван орхичиж байвал зүгээр юм шиг байгаан. Аяндаа өөрсдөө гүйгээд хүрээд ирнэ биз тиймээ.


John Gray-ийн номноос бичив.

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka (зочин) | 2008-11-22 01:47:33
зо зо би одоо резин айн хэ хэ..энэ нээрээ муухай доромжилж бгаан шүү
2. mon_rose | 2008-11-22 01:48:42
энэ бол бодитой зүйл ш дээ. Блогийнхоо нэрийг бас өөрчилсөн.
3. mon_rose | 2008-11-22 01:49:49
цааш нь сайн унш л даа аманжи, гарчгий нь уншчаад бичээд байгган биш бэээз
4. MMA | 2008-11-22 01:51:30
aaaaan medehgui toohgui baij bgaad harin bur moson aldchihvdaa
5. amanjinka (зочин) | 2008-11-22 01:51:40
энэ нөхөр одооо яаж миний дотор орцон юм шиг мэдэж бнааа гэээл үүү хэ хэ......ааан найз нь уншааал ....бна оо...яагааад түмний нэг болчууу??
6. mon_rose | 2008-11-22 01:58:50
ММА- амьдрал дээр харагддаг ш дээ эмэгтэй нь гүйгээ л байхаар эрэгтэй улам зугтаагаа л байна ш дээ,
эргэж ирэхгүйгээ хүрвэл гүйсэн гүйгээгүй адилхан л ирэхгүй л байхгүй юу тэ

Аманжи- блогоо сольсон юм чинь нэрээ бас солиод ахиж солихгүй ээ гэсэн
мэднэ ш дээ би ...
7. Hilde | 2008-11-22 01:58:54
xm ene zuirlel chini bas bodmoor l yum bna...
8. † Silent Asylum † | 2008-11-22 01:59:16
erchvvd bol rezin gejuagaa kekk butsaad naaldaxiin l xvleej bxaas gesen chin bvvr tsaashaa vsereed naaldchuul yaanaa gsn
9. mon_rose | 2008-11-22 02:01:09
Хилдэ- харин тийм ер нь хүмүүс тэгж ярьдаг ш дээ тэ
10. mon_rose | 2008-11-22 02:03:32
† Silent Asylum †
тэхдээ үсэрч наалдахаа хүрвэл ч хэнээр ч хориулахгүй байхаа
11. monjigo | 2008-11-22 02:07:46
Yag unen helj... bi chavhdaj togloh durtai gesen he he...
12. Монгол Зон | 2008-11-22 02:20:04
mundag l oirhon buudjee, ene duu ni bas hajuugaar ni tonshood baina uu, nud dooshoo bolood baih shig baina?
13. hmm (зочин) | 2008-11-22 02:25:58
erchuudiig eregtei hun ooroo yaj todorhoiloh ve. Mr.John hudlaa buudaj
14. mon_rose | 2008-11-22 02:31:14
monjigo
чи юуныхаа резинээр чавхдаж тоглох дуртай гэж

Бут- чамайг ойрхон буудаж уу

хмм- зари эрэгтэй хүн өөрийгөө анзаардгүй ч юм бил үү тэ,
чамайг оноогүйм байна л даа,
15. eelenee | 2008-11-22 03:08:31
яг зөв резин дэмжиж байна
16. Монгол Зон | 2008-11-22 03:25:10
ulaan huren duh ruu avlaa daa.
17. altargana | 2008-11-22 07:24:19
нээрээ өөр нэртэй болчихож...

бодоод байхад бас ч тийм юм болов уу, их сонирхолтой тайлбарлажээ
18. Hilde | 2008-11-22 07:50:41
But agaa duxgui bolob oo xuurxii ingeed
19. Orgil | 2008-11-22 08:46:00
bi ooriigoo shizotoi gej bodood bdag yum iim uchirtai bj eruul er hun bj hehe...
20. @ngarag | 2008-11-22 13:09:16
Бас санж баймаар л юм. Ерөөсөө хоёр хүн хоёр биендээ хэдий чинээгээр "эрх чөлөө" төдий хэмжээгээр таталцдын гэсэн. Энэ үгэнд ихээ дурлаад байгаан, би хувьдаа.
21. @ngarag | 2008-11-22 13:10:18
"эрх чөлөө" өгнө ... гэж биччихлээ гэж бодсон чинь
22. lover_girl | 2008-11-22 13:12:34
За за ерөөсөө утсаар ярий гэж бодож байснаа болилооооооо
23. Битмин | 2008-11-22 13:13:52
Энэ ч Үнэний хувьтай байж болох талтай юм шүү гэсэн хиа хиа хиа
24. 35 | 2008-11-22 13:22:33
Тэгдийн болуу гсн хэхэ
25. apabst | 2008-11-23 05:59:29
suuliin oguulber yg unen bj magadgui shuu yr ni
26. delgeen | 2008-11-23 06:04:22
za neex ix rezin merzin gex ni ch yu yum be dandaa erchvvdiin dund vzej tarj baina aav ni tom 2 gaigvi baisiin baga xarin xen ni rezin boloxoo medexgvi l baina eej xerevee rezin boluul boloxoosoo emne neleen javxuurdax baix daa
27. dream | 2008-11-23 16:13:46
heheh tiim shvv
28. sam (зочин) | 2008-11-23 16:45:19
hi monrose huuhed sain uu? germany-daa l bgaa yu hehehe,

yasan goy niitlel be? harin manai neg naiziin nz n yag iim tgd bi gaihaad basiin yasan sonin yum geed aan iim basiin bii vii hehehe, medmeer l yum bn daa,
rezin genguut bi shuud l rezinen chiher l bodloo shd hehehe
29. sam (зочин) | 2008-11-23 16:46:14
yamar goy blogtoi bolsiin be udaan uulzsangyi shuu
30. mon_rose | 2008-11-23 17:09:00
eeleenee-demjsend bayarlalaa chi shuu
Butad-ovdson bol uuchlaarai, tegeed odoo hohorch baina uu, buldruu bolson uu he he
altargana egch -sain uu hoo
Hilde-But chinii blogt orj bas tsohiulaa yu?
lover_girl-teg teg turshaad uz dee, yaaj baina heleerei gesen he he
31. mon_rose | 2008-11-23 17:13:39
Vitamin-yaagaad hia hia gej ineev, neg l bronhidtoi sonsogdood baina daa, tamhinaasaa garaaguim bish biz
apabst- unen bolood nom mom bichsiin bailgui dee

dream- batalj baina sh dee te he he
sam sam sam- zavgui ohin enuugeer orood garlaa yu yu baina daa,harin tiimee udaan harsangui shuu te,
tanai naiziin naiz ingeed l baigaan baina l daa, naizdaa heleerei gesen he he
32. Galt_Shuwuu | 2008-11-30 21:54:29
rezin-nerteigeer ni erchvvd bol belgewch gechee ch xexexe
33. АЯКО = Щ | 2008-11-30 22:12:44
тиймээ энийг би унщиж байсан юм байнааа
34. Жиргээ | 2008-12-12 00:36:37
32 goyo xeljee, rezinuudiig tataj bgaad l xoloo tavichix

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.