Бид хэр их зүйлийг максимум тогтоож чадах вэ?
Ямар ч эрдэмтэн энэ асуултанд хариулж чадаагүй бөгөөд хүний тархи ямар ч супер компютерээс илүү их мэдээлийг хадгалж чадна. Гайхамшигтай нь: Зарим мэдээлэл хэзээ ч мартагддаггүй. Гэтэл зарим нь эргэхийн хооронд мартагддаг. Учир нь бидний мэдлэгийн ихэнх нь бидний дотоод ухамсарт байрладаг ба бид тэдгээр мэдээллүүдэд зөвхөн хязгаартайгаар халдаж чадна.
Хэт удаан бодох муу юу?
Хэн хэт удаан эргэлзэнэ, тэр эцэст нь ихэнхдээ буруу шийдвэр гаргана.
Учир нь: Хамгийн анх толгойд орж ирсэн бодол бол дотоод ухамсараас гаралтай юм. Үүнийг зөн совин гэж нэрлэж болно.
Зөн совиндоо итгэх үү?
Секунд тутамд сая сая мэдээллүүд, сэтгэгдэлүүд бидэн рүү нэвчин ордог. Зураг дүрслэл, дуу чимээ, үгс гэх мэт. Гэтэл ухаан мэдээ (ухамсар) зөвхөн 40 мэдээллийг зэрэг ажиллаж чаддаг. Үлдсэн бүх мэдээлэл дотоод ухамсар луу ордог.
Иймээс: Бид аливаа шийдвэрийг зөвхөн 40 мэдээллийн үндэслэл дээр гаргадаг бол үлдсэн бүх мэдээлэл дотоод ухамсарт нуугдаж байдаг байна. Иймээс зөн совин биднийг хуурах нь ховор.
Зүүд, зөн совин
Далд ухамсарт нуугдсан тэдгээр сая сая мэдээллүүд зүүдэнд ордог. Жишээ нь таньд тохоилдох гэж буй таагүй явдлыг ухаан санаа бодож амжаагүй, тэр тухай бодохыг ч хүсэхгүй байхад далд ухамсар тань али хэдийн мэдсэн байдаг ба үүнийгээ хааяа таны зүүдэнд гаргаж үзүүлдэг байна. Иймээс зүүд зөнтэй гэж хүмүүс яридаг.
