Амьдралын лаа, Пушкин сүм Путин 3
Украйны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид.
Marilyn ийм хүмүүстэй үдшийг сайхан өнгөрүүлж чадах юм болов уу даа мэдэхгүй.
Гурвалсан нь.
Энэ үнэхээр болсон явдал.

Өвөө  маань идэр залуу байхдаа нэг удаа үхээд сэрсэн гэдэг. Яасан гэвэл өвөөг хүмүүс нас барсан гэж бодоод оршуулах гэж байжээ. Зүрх нь үнэхээр цохилохоо байсан гэсэн. Тэгээд хүмүүс уйлалдаад оршуулга бэлдээд байхад нь өөрөө дотроо ухаантай мэдээд л хэвтээд байдаг харамсалтай нь өөрөө яаж ч чадахгүй байсан гэнэ. Тэгээд яг оршуулдгийн даваан дээр намайг битгий оршуулаачээ, би амьд байнаа гээд л дотроо хэлээд бүх чадлаа шавхаж байж арай гэж долоовор хурууныхаа үзүүрийг хөдөлгөсөн гэнэ. Энэ үед нь дэргэд нь зогсож байсан эгч нь олж хараад дуу алдан хашгарсаар хүмүүст хэлжээ. Ингээд өвөөг  амьд байна гээд оршуулаагүй, удалгүй эдгэрч босчээ. Тэр үед үнэхээр оршуулцан  бол өдийд үр ач бид нар нь  гэж байхгүй байх байсан даа.
Саяхан би зурагтаар цомби гэж байдаг уу гэдэг нэвтрүүлэг үзлээ л дээ. Тэгсэн чинь ингэж байна. Цомби гэж нэрлэгдэх тэр үхээд амилсан хүмүүс гэгч нь үхсэн биш үхсэн мэт болсон хүмүүс  байж магад гэж байна.  Эдгээр хүмүүсийн зүрх нь 7-8 цагт 1 цохилдог гэж байна. Тэгээд хүн харахад яг үхсэн мэт өвөөд тохиолдсон явдал шиг хэвтэж байгаад гэнэт босоод ирдэг гэнэ. Тэгээд би бодлоо, энэ дэлхий даяар ер нь хичнээн хүн ингэж амьдаараа булшинд орсон болоо гэж. Сонин байгаа биз?

Орлого олдог даавар

Эмэгтэй хүмүүс үр тогтоход бэлэн үеээрээ ямар нэг байдлаар өөрийн мэдэлгүй дохио илгээдэг бөгөөд эрчүүд үүнийх нь хариуд урвал өгдөг гэнэ. Үүнийг америкийн хэдэн судлаачид шөнийн клубын стрептиз үзүүлдэг хүүхнүүд дээр судалж үзсэн байна. Ингэхдээ тэдгээр хүүхнүүдийн сарийн тэмдэг ирсэн өдрөөс эхлэн хоногт олсон гарын мөнгий нь тооцож үзэхэд өндгөн эс боловсрох үеээрээ дунджаар 335 доллар олж байсан бол яг сарын тэмдэг ирэх үеээрээ дунджаар 185 доллар олж байсан гэнэ. Мөн  жирэмслэлтийн эсрэг эм уудаг бүжигчид эм хэрэглэдгүй хүүхнүүдээсээ бага орлого олсон гэнэ.
Эрчүүд яг ямар сигналд нь татагддаг болохийг судалж байгаа бөгөөд хийсэн туршилтаар эмэгтэйчүүдийн өндгөн эс боловсрох үеийн нүүр царай, хувцаслалт, сүрчиг эрчүүдийг илүү ихээр татаж байсныг харуулжээ.

(Нийт: 44)