Хачирхалтай үзэгдлүүд(үргэлжлэл)
   Эртний Грек Ромын үед сансарт ниссэн байж болох 1. баримт
Одон орончид энэ таамаглалд үнэхээр дуртай байгаа гэнэ. Маяа хавтан гэж нэрлэгдэх энэ булшнаас олдсон чулуун дээр байгаа зургийг пуужингийн дүрс гэж тайлбарлаж байгаа гэнэ.

"Хачирхалтай үзэгдлүүд(үргэлжлэл)" цааш унших »
Доодохдоо хутга нуусан эмэгтэй
хэ хэ энэ мэдээг уншаад датор эвгүй болов.  Манай энд нэг нөхрөөсөө салсан хүүхэн нөхрөө хорлохоор ирээд цагдаад баригдаад нэгжүүлсэн чинь бэлэг эрхтэндээ 18 см хутга нууцан явж байсан гэнээ ээ бурхан. Аймаар өвдсөн байхаа тэр ч. Өмнө хэд хэдэн удаа салсан нөхөрлүүгээ халдлага хийгээд гэрлүү нь ойртохийг хуулиар хориулсан юм байна. Тэгээд хориотой мөртлөө ороод ирэхээр нь нөхөр цагдаа дуудсан гэнэ. Үнэмшмээргүй юм.
Xачирхалтай үзэгдлүүд
Хоол иддэггүй хүн
Энэтхэгт амьдардаг 76 настай  Факир Яни гэгч 65 жил юм  идэлгүй амьдарч байна. Тэр үүнийгээ түүний тагнаанаас хоол болохуйц шингэн зүйл ялгардаг ба түүнийгээ идэж амьдардаг гэж тайлбарлажээ. Энэтхэгийн эмч нар судалж үзээд үнэхээр шингэн юм ялгардаг болохыг тогтоосон бөгөөд яг юу болохыг анализ хийж чадаагүй.

"Xачирхалтай үзэгдлүүд" цааш унших »
Интернэт донтонгуудын сувилгаа
 За хүмүүсээ өдөржингөө өлсөхийг мэдэхгүй суугаад байвал донтож байгаагийн шинж  шүү.
Өмнөд солонгосын нийт өрхийн 90% нь хурд сайтай интернэттэй бөгөөд энэ нь  залуучуудынх нь   эрүүл мэндэд муугаар нөлөөлж байна гэнэ. 3 хүний 1 нь өдөрт 2 оос дээш цаг нэтэд суудаг ихэнх нь донтой болоход хуруу дутуу, 250000  орчим хүн хэдийн донтсон байна. Зарим нь бүтэн өдөржин завсарлагагүй сууж тоглож чатласаар байгаад гэнэт ухаан алдаж унах, үхэх хүртэл тохиолдлууд гарсан байна. Иймээс засгийн газраас нь донтой хүмүүсийн үнэгүй сувилгаа байгуулсан бөгөөд тэр сувилгаа нь хотын захын ойд байрладаг ба хүмүүсийг спортын төрлүүдээр тоглуулж, морь унуулах гэх мэт зүйлийг хийлгэж 12 хонуулахад дон нь арай л гайгүй болдог гэнэ.
Харанхуй өрөө
Саруул шөнө сэрээд нүдээ нээлээ. Тас харанхуй өрөөнд нь  нэг л хэвийн биш байгааг тэр шууд мэдрэв. Гэнэт хэн нэгэн хүнд бөгөөд хяхтнан амьсгалах сонсогдов. Саруул айсандаа нүдээ буцаад анилаа. Нөгөө хүнд амьсгал ойртсоор бүүр хөлийн чимээ сонсогдож эхлэв. Саруул айсандаа хөдөлж ч чадсангүй, нөгөө амьсгал, хөлийн чимээ түүний орны дэргэд ирснийг мэдэрлээ.
"Харанхуй өрөө" цааш унших »
Худал үг үнэнээс хүчтэй.

Цуурхал яриа бидэнд бохи адил  наалддаг. Үүнийг та нар анзаардаг уу? Германы Макс-Планк-Инстетутын судлаачид үүнийг туршижээ. Тэдний баталснаар хов жив бусад хүмүүсийн тухай бидний үзэл бодолд  хүчтэй нөлөөлдөг.  Туршилтанд орсон хүмүүс  хэдийгээр  тэдгээр хүмүүсийн тухай бүх мэдээллийг сайн мэддэг ч гэсэн хов живэнд өөрийн эрхгүй автаж байсан гэнэ. Үүгээр зогсохгүй хов жив хүний ой тоймд тоо баримтаас илүү сайн үлдэж хадгалаггддаг гэж байна.

(Нийт: 44)