Та дуртай даашинзаа өмсчихөөд, зоогийн газрын ширээнээ хүлээж суутал тэр гэнэтхэн л ороод ирнэ-үргэлж мөрөөддөг байсан дүр төрх, таны хувьд төгс ханхүү. Цагаа хартал оройны 9.30. Түүнтэй тухтай ярилцах нэг цаг хагасын хугацаа танд байна. Өөртөө ухаангүй дурлуулахад ч тэр, бас л 90 минут. Боломжгүй мэт санагдаж байна уу? Харин ч нэг боломжтой шүү.
Домогт Одри Хепбэрний үеийн загварууд эргэн ирлээ. Эмх замбараагүй хээтэй урт дэрвэгэр даашинзууд, цайвар өнгийн богино өмд, хамгийн тод хамгийн хурц, болоод хамгийн эмэгтэйлэг өнгөнүүдийн эрин үе ноёрхож байна. Нэрт загвар өмсөгч Софи Холмес, Вика Волкүт нарын шийдэмгий харц “MaxMara”-гийн коллекцийг улам чимжээ.
Одоо үед нүдээ тас хараас авахуулаад, солонгын долоон өнгөтэй ч болгох боломжтой. Мөн гоо сайхны газар очоод л хүүхэлдэй шиг дэрвэгэр сормуус, урлагийн бүтээл шиг хумстай болчихдог болсон цаг. Гэвч энэ боломжуудын хажуугаар охид бүсгүйчүүд маань эдгээр гоо заслын бүтээгдэхүүнийг буруу хэрэглэснээс, эсвэл сөрөг үр дагаврыг нь мэдэхгүйгээс элдэв өвчлөлд өртчихдөг тал бий. Энэ талаар мэдээлэл өгөх үүднээс нүдний линз, хиймэл сормуус, шилэн хумсыг хэрэглэхэд анхаарах ёстой зүйлсийг бичиж нийтэллээ.
Жирэмсэн эх юу идэж болохгүй вэ? Хүүтэй болон охинтой болохын тулд эртнээс юу идвэл зохистой вэ? Хөл хүнд болон, жирэмсэн болохоор зэхэж байгаа бүсгүйчүүдийн хоолны зохицуулалтын талаар та дараах мэдээллээс аваарай.
“Та мөрөөдөж чаддаг бол түүнийгээ биелүүлж чадна л гэсэн үг. Бүх зүйл ганц хулганаас эхэлснийг бүү март.” -Уолт Дисней
1901 онд Чикаго хотод Уолтер Элиас Дисней нэртэй нэгэн хүү мэндэлжээ. Энэ хүүг том болоод дэлхийн гайхамшгийг бүтээгчдийн нэг, олон балчир хүүхдийн хүсэл мөрөөдлийн чиглүүлэгч болно гэж хэн ч санаагүй аж.
“Шүүмж үйл хэргийг чиглүүлэхэд үр дүнгээ өгнө”-Алексис Карель
“Колгейт” компани одоогийнх шигээ их амжилтанд хүрээгүй байсан цаг. Нэгэн явуулын худалдаачин “Колгейт”-ын саванг бөөнөөр нь аваад, гудамжаас гудамж хэсэн жижиглэж зардаг байв. Түүний бусдаас ялгарах онцлог нь өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч засч залруулахыг чин сэтгэлээсээ мэрийдэг явдал байлаа. Тэр залуу бараа зарах гээд зарж чадаагүй албан газрууддаа хэд хоногийн дараа заавал эргэн очиж өөрөөс нь яагаад бараа аваагүйн учрыг асуудаг байжээ.
Саваагүй зан нь хөдөлсөн
Сахилгагүй охин хөшиг
Сарвагар хормойгоо сөхөгдөж байгааг ч тоолгүй
Салхиар дээс хийгээд үсэрч тоглоно
Сайн байна уу? энэ өдрийн мэндийг хүргэе. Би олон эмэгтэй найзтай. Хүн бүрийн сонирхол, мэдрэмж өөр өөр. Гэхдээ зарим найзууд маань миний хувцаслалт, үс засалт, идэх дуртай хоол, явдаг газар гээд бүгдийг нь илт мэдэгдэхүйц дуурайгаад байх юм аа.
Зайрмаг хийхийг хэцүү гэж бодож байна уу? Тэгвэл 10-хан минутын дотор амтат гадил жимсний зайрмаг хийх амархан аргыг толилуулж байна. Шинэхэн бөгөөд ямар ч хүнсний будаг ороогүй зайрмагийг гэр бүлээрээ амтлаарай.
Та өөрийнхөө ордод тохируулан стиль имиджээ тодорхойлоорой. Од эрхэс танд ямар өнгө зохиохоос авахуулаад, биеийнхээ аль хэсэгт анхаарлаа хандуулах ёстойг хүртэл хэлж өгөх болно.
Анхны сэтгэгдлийг хоёр дахь удаагаа төрүүлж болдоггүй учраас л хамгийн чухал байдаг. Та шинэхэн амрагтаа анх удаа бэлэг авах гэж буй бол дараах зөвлөгөөг уншихад илүүдэхгүй.
Бид өнгөрсөн долоо хоногт өсвөр насны охид, залуу бүсгүйчүүдэд тулгардаг эмзэг асуудлын талаар нууцхан шивнэлдсэн. Тэр нийтлэлийн доор сэтгэгдлээр асуултаа үлдээж, түүндээ бүрэн хариулт авч чадаагүй охиддоо зөвлөгөө өгөхөөр шийдсэн юм.
“Надад яагаад ийм юм тохиолддогийг сайн мэдэхгүй л юм. Би яг л найз залуучуудаа дараагийн найз бүсгүйд нь бэлдэж өгөөд явуулдаг “дасгалжуулагч” шиг санагдаад байдаг юм. Би өөрөө ухаалаг, ажил төрөлтэй, дажгүй царайлаг эмэгтэй л дээ. Тэгсэн хэрнээ би үргэлж өөрөөсөө доогуур түвшний залуучуудтай учирдаг юм.
Дэлхийн өдөр тутмын хувцасны шилдэг брендүүдийн нэг "Topshop"-ын цуглуулга бүр сонин содон шийдэлтэй байдаг. Энэ удаагийн коллекц нь төрөл бүрийн эрээн өнгөнүүдийг хольж нэг талаар хиппи стилийг бүрдүүлжээ.
Бяцхан хүүхэд тань цэцэрлэгтээ багшийнхаа үгэнд орохгүй “чихэнд хонх уяад” байна уу? Энэ тийм ч муугийн шинж биш гэнэ. Олон алдартнууд багадаа багшийнхаа хэлсэн үгнээс зөрдөг байсан. Энэ нь тэдний аливааг өөрийнхөөрөө хийх гэсэн хүсэл эрмэлзэл, бүх хүний явдаг замаас өөрийг сонгох оролдлогын эхний шат байжээ. Бүр зарим алдартнуудад хичээл огт хэрэггүй мэт санагдаж, сургуулиа хаяад явж байсан ч түүхтэй.
Та түүнээрээ хайрлуулахыг, халамжлуулахыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ жаахан хэтрүүлж эхлэхэд таны төлөө өргөн усыг гаталж, өндөруулыг давах зоригтой эртэй учрахыг хүсдэггүй гэж үү? Эсвэл танд зориулж гайхаж алмайрмаар гэнэтийн бэлэг бэлдэж чадах романтик залуутай бол мөн догь оо.
Гоолингоогийн найзууд бид эрэгтэй хүнийг өөрсдийнхөө төлөө юу хийгээсэй гэж хүсдэг талаар хуваалцлаа.
© Гоолингоо.мн
Эх загварыг зохиосон
N.Design Studio
| Хөрвүүлсэн
Blog and Web
,
Банжиг Блог

